Твиттерт гэнэтийн шинж чанартай дайралтыг хязгаарлахад чиглэсэн функцийг бий болгож байна. Уг аюулгүй байдлын горим нь урилгагүй зочноос ирүүлсэн үзэн ядалтын шинжтэй сэтгэгдлүүдийг тэмдэглэж, тухайн хэрэглэгчийг долоо хоногийн турш блоклох аж.
Их Британийн Олон нийтийн бодлогын тэргүүн Кати Миншалл “Бид твиттер орчинд хэрэглэгчдийг гэнэтийн дайралтаас хамгаалахыг зорьж байгаа, цаашид ч хийх зүйл их байна” гэжээ.
Судалгааны зохиогч доктор Мари-Санна Пауккери “Инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд аюулгүй байдлыг бий болгоход тодорхой үг хэллэгийг хязгаарлах нь хангалтгүй” гэсэн байна.
Twitter нь автомат тохиргоо болон хүний зохицуулалтын аль алиныг хослуулдаг. Энэ функцийг ‘Settings’ хэсэг дээр ажиллагаанд оруулдаг. Хэрэглэгч болон мэдээлэл дамжуулагчдын харилцааг бүхэлд нь тогтоож, байнгын харилцаатай харилцагчдын мэдээллийг хаагдуулахгүй гэнэ.
Дашрамд дурдахад, Твиттерт хүсээгүй бичлэгүүдийг илрүүлэх Алгоритм байдаг ба энэ нь кирилл хэрэглэгчдийг ‘Оросын тролл’ гэж андуурч байна. Үүний улмаас тэдний дансыг хаажээ. Хэрэглэгчид гэм буруугүй гэдгээ нотолсон ч блоклогдсон хэвээр байна.
Твиттер нийгмийн сүлжээнд зохиогчид нь кирилл үсгийг ашигласан тохиолдолд дансуудыг их хэмжээгээр хааж, харилцан ярианаас ирсэн мессежийг устгадаг. Энэ бол крилл үсэг буюу орос хэлээр ярьдаг троллуудын үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой Twitter-ийн шинэ алгоритм юм. Уг алгоритм нь улс төрийн сэдвээр өдөөн хатгасан зүйл бичээгүй, кирилл цагаан толгой ашиглан бичсэн ямар нэг гэм хоргүй мессежийг хүлээн авдаг байна.
Эх сурвалжаас Н.Лхамаа