БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ БУУРЧ БАЙНА

Жил бүрийн хавар барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд барилгын гол материалуудын үнэ өсдөг жамтай болсон. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон дахин хөл хорионд орж, үйлдвэрлэл тогтвортой явагдахгүй байсаар хомсдол бий болж, үнийн өсөлтийн давалгаа явагдан бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учраад байсан билээ.  

Барилгын материалын тээвэрлэлт, нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж 2020 оны сүүлээс барилгын материалын үнэ ханш нь огцом өссөн. Ялангуяа арматур, төмөр хийцлэл, мод, хавтан, тоосго зэрэг бараа материалын үнэ өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өсөөд байсан юм.

Тэгвэл сүүлийн үед нийлүүлэлт нэмэгдэж барилгын материалын үнэ буурч эхэлсэн талаар Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Тодруулбал, өмнө нь 12.000 төгрөгийн үнэтэй байсан гипсин хавтан 24.000 төгрөгт хүрээд байсан бол одоо 20.000 болж буурч байна. Фанер 45.000-50.000 төгрөгийн үнэтэй байснаа 90.000 төгрөг болтлоо нэмэгдсэн бол одоо 60.000 төгрөг болж, үнэ нь буурч байгаа аж. 

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...