“ТАНКИЙН БИАТЛОН 2021” ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН МОНГОЛ ТАНКЧИД ЭХНИЙ ГАРААГАА ТЭРГҮҮЛЖЭЭ

ОХУ-д болж буй “Танкийн биатлон 2021” тэмцээний нээлт өчигдөр болсон бөгөөд тус ажиллагаанд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Материал техникийн газрын Зэвсгийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг нар оролцжээ.

“Танкийн биатлон 2021” тэмцээнд оролцож байгаа багийн нэгдүгээр экипаж болох Монгол, Венесуэл, Сири, Вьетнам зэрэг улсын танкчид өчигдөр нэг гараанд уралджээ. Монгол улсын Зэвсэгт хүчний танкийн даргаар дэслэгч М.Зундуйжамц Танкийн ротын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогчоор танкийн буудагч, хошууч З.Анхбадрах, механик-жолоочоор ахлах ахлагч Д.Дэмидсүрэн нар уралдаж их буу болон пулемётын байнууд болох их бууны гурав, НСВТ пулемётын нэг, ПКТ пулемётын нэгийг бүрэн устгаж, нийт цаг 23.57 минутын амжилт үзүүлэн гараандаа нэгдүгээр байрыг эзэлсэн байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...