Өнгөрсөн жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй сурагчдын дүрэмт хувцас дунджаар 67-91 мянга, дунд ангийн дүрэмт хувцас 82-115 мянга, ахлах ангийн дүрэмт хувцас 125-153 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан бол энэ жил бага ангийн эрэгтэй, эмэгтэй иж бүрэн дүрэмт хувцас 74-117 мянга, дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 108-138 мянга, эрэгтэй 108-138 мянга, ахлах ангийн эрэгтэй 167-173 мянга, эмэгтэй 151-173 мянган төгрөг болж нэмэгджээ. Энэхүү үнэ өссөн шалтгааныг үйлдвэрлэгчид цар тахал, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалсан хэмээн тайлбарлаж байна.
“Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Бат зүү” зэрэг компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн, худалдаалж эхлээд байгаа ба сурагчдын дүрэмт хувцасны үнэ 88-175 мянган төгрөгийн хооронд байгаа аж.
Эх сурвалжаас Н.Лхамаа