А.Ребич өвөрмөц амжилтын эзэн боллоо

Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр тойрогт “Милан” “Ювентус”-ын талбайд зочилжээ. Эвийн гэрээгээр төгссөн эл тоглолтын эхний бөмбөгийг “Юве”-гийн А.Мората тав дахь минутад оруулсан бол 76 дахь минутад ” Милан”-ы А.Ребич тоог тэнцүүлсэн аж. 27 настай хорват залуу 1994/1995 оны улирлаас хойш сери А-д гурван тоглолт дараалан “Ювентус”-ын хаалганд бөмбөг оруулсан анхны тоглогч болсон юм. Энэ улиралд “Милан”-ы өмнөөс тав тоглохдор хоёр бөмбөг оруулж, хоёр оновчтой дамжуулалт өгсөн А.Ребичийн гэрээ 2025 онд дуусна.

Сэтгэгдэл
Уншиж байна...