КОЛУМБИД НЭГЭН ИРГЭН КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНЫГ ДОЛООН УДАА ХИЙЛГЭСЭН БАЙЖЭЭ

Колумби улсын баруун хэсэгт орших Кали хотын нэгэн эр коронавирусын эсрэг вакцин хийж байгаа янз бүрийн төвүүд дээр очиж долоон удаа вакцин хийлгэсэн байна. Энэ асуудал дээр эрх баригчид мөрдөн байцаалт эхлүүлсэн талаар Noticias Caracol телевизийн суваг мэдээллэв.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Кали Миерланди Торрес “Долоон удаа вакцин хийлгэсэн этгээдийг аль хэдийнэ тодорхойлчихсон байгаа. Энэ хүн 60-аас дээш настай ба сэтгэлзүйн асуудалтай байгаа бололтой” хэмээн хэлснийг уг телевизийн суваг иш татав.

Долоон удаа вакцин тариулсан энэ эр Sinovac, AztraZeneca, Pfizer, Janssen зэрэг янз бүрийн компаниудын вакцинд хамрагджээ. Гэвч ийнхүү тариулсан хэт их тун нь эрэгтэй хүнд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй нь хачирхалтай.

Ийм тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд хотын удирдлагууд вакцин хийлгэхээс  өмнө зөвшөөрөл авах цахим хэлбэрийг боловсруулсан байна. Вакцин хийлгэгч маягтыг хэвлээд вакцинжуулалтын төвд авчирч гарын үсэг зурах ёстой аж.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...