Шведийн алдарт АВВА хамтлаг 40 жилийн дараа дахин нэгдэж, студийн шинэ цомгоо гаргахаар болжээ.
АВВА хамтлаг бол 1970, 80-аад оны Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай поп хамтлаг юм. 1982 онд тарснаасаа хойш цомог гаргаагүй ба өнгөрсөн хугацаанд ганц нэг дуу дуулж байсны нэг нь 2018 онд дуулсан дуу юм.
Энэ онд “ABBA Voyage” нэртэй шинэ студийн цомог 11-р сарын 5-ны өдөр нээлтээ хийж, худалдаанд гарах юм байна. Хамтлагийн гишүүн Бенни Андерссон: “Эхэндээ бид хоёр дуу гаргах байсан ч дараа нь өөр хэдэн дуу хийх ёстой гэж үзсэн. Эцэст нь бид 10 дуу бичсэн” гэжээ.
Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ‘I Still Faith In You’, ‘Don’t Shut Me Down’ гэх хоёр дуу Дэлхий даяар цацагджээ.
Ирэх онд Их Британийн нийслэл Лондон хотод дижитал аватар ашиглан виртуаль концерт хийхээр төлөвлөсөн байна. Энэ виртуаль концерт маш сонирхолтой болно. Орчин үеийн компьютерын технологийг ашиглан концертын арын тайзан дээр АВВА хамтлагийн гишүүдийг яг ид залуу 30, 40-тэй байх үеийнх нь дүр төрхийг гэрлийн болон холограмм технологиор харуулах юм байна. Энэ тухай интернет-вебсайт, нийгмийн сүлжээнд хүмүүс нэлээд сонирхож асуусан байна.
– АВВА хамтлагийг ид залуу байх үеийнх нь дүр төрхийг харуулаад зогсохгүй тэднийг шүтэн биширч сонсдог байсан фенүүдийг нь ч мөн адил энэ технологиор залуу байдлаар нь харуулж болох юм” гэж хошигносон аж.
Эх сурвалжаас Н.Лхамсүрэн