АТШ-ын тэргүүн Б.Жагар, АТОЗ-ын тэргүүн Ц.Нарангэрэл нарын тэмцэл У.Хүрэлсүхийг зээлийн хүүгээ буулгаач хэмээн банкны эздээс хүсэхэд хүргэв

Монгол улсад байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тэнцэх дэлхий нийтийг түгшээсэн коронавирусын хорио цээр, халдвар илэрч бүсчлэн хаасан хатуу дэглэмийн улмаас жижиг дунд бизнес эрхлэгчидийн орлого хаагдаж лангуун дээрхи бараа нь зарагдаж борлогдохгүй түмэн бэрхшээл үүссэн билээ. Үүний улмаас бизнес эрхлэхээр банкнаас зээл авсан иргэд маш өндөр эрсдэлд орж эхэлсэн ийм эгзэгтэй үед Ард Түмний штабын тэргүүн Б.Жагар, АТОЗ-ын тэргүүн Ц.Нарангэрэл нар иргэний нийгмийн зарим байгууллагуудтай хамтран банкны зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах заримыг нь бүр тэглэх, мөн түрээсийн төлбөрийг тэглэх шаардлагуудыг ХААН банк, Голомт банк, ХХБ, Богд банк, Төрийн банкуудийн үүдэнд очиж удирдлагуудад нь албан шаардлага тулган хүргүүлж эхэлсэн билээ.
Тэдний энэ тэмцэл эхнээсээ л банкинд өр зээлтэй атлаа бизнес нь таг зогссон хэдэн арван мянган жижиг дунд бизнес, үйлдвэр эрхлэгчдийн талархалыг хүлээж эхэлсэн юм. Хэдийгээр хорио цээрийн журам зөрчлөө гэсэн Зөрчлийн хуулийн далимаар цагдаа нарын зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарч, баригдаж, зодуулах гэх мэт багагүй бэрхшээлийг туулсан ч тэд огт шантраагүй юм. Банкны эздэд хандан ядарсан ард иргэдээ, яаж бизнесээ аврахыг мэдэхгүй тэвдсэн хүмүүсийг бодооч та нар гэсэн шаардлагуудаа өдөр болгон тулган шаардсаар л явсан билээ. Арав гариу хоног ийнхүү тууштай тэмцэн төрийн гурван өндөрлөгт хүртэл шаардлага хүргүүлж, банкны бүх удирдлагуудтай уулзаж, “Ядарсан иргэдийнхээ зовлон жаргалын дуу хоолой болж, ял шийтгэл хүлээхээс ч айхгүй тэмцэнэ“ хэмээсэн андгай тангарагтаа үнэнч явсан нь эцэстээ бодит үр дүнд хүрч эхэлсэн аж.
Тэдний тавьсан шаардлагын дагуу эхлээд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ Монгол банкны удирдлагуудтай уулзсан бол Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх хүртэл зээлийн хүүгээ хөнгөлөх чиглэлээр арилжааны банкуудад хандан хүсэлт тавьсан бөгөөд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол банкны бодлогын хүүг бууруулан бусад банкуудад өр зээл, хүүгийн асуудлаар үнэ ханшаа буулгах боломж дэвсгэрийг гаргаж өглөө.
Энэ бүх үйлдэл нь АТШ ын тэргүүн Б.Жагар, АТОЗ-ын тэргүүн Ц.Нарангэрэл нарын зоримог тууштай тэмцлийн шууд үр дүн гэж хэлж болно. Тэднийг ийм тэмцэл хийхээс өмнө Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Зээлийн хүүг бууруулах, өр зээлийг хөнгөлөх ямар ч боломж байхгүй” гэсэн хатуу мэдэгдэл хийж хүмүүсийн дургүйг хүргэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр эрх баригчид дээрхи залуусын тууштай тэмцэл, тэднийг дэмжсэн ард иргэдийн хүчирхэг давалгаанаас айж эмээсэн үү юутай ч эхний удаа арилжааны банкууд ард түмний төлөө ямар нэг хөнгөлөлт үзүүлэх эрхийг нь тэдэнд нээгээд өгчихлөө. Үнэн зөв зүйлийн төлөө олуулаа нийлж дуугарвал үр дүнд хүрдэгийг энэхүү тэмцэл тов тодхон нотлон харуулж чадлаа.

Сэтгэгдэл
Уншиж байна...