ХҮНИЙГ ХӨГШИН ЗАЛУУ, ӨВЧТЭЙ ЭРҮҮЛЭЭР НЬ ЭРҮҮЛЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГ ИЙМ ТАХАЛ ДЭЛХИЙД УРЬД ХОЖИД ГАРЧ БАЙГААГҮЙ

Ковид-19 халдварт тахал өвчнийг биологийн гаралтай болоод байгалиас өөрөөс нь үүссэн гэсэн хоёр таамгаар дэлхий нийт хандаж байна. Гэхдээ халдвар дэгдэхээс өмнө худалдааны дайн ид явуулж байсан дэлхийн хоёр их гүрэн бие бие рүүгээ бухаад эхэлсэн нь гайхал төрүүлж байгаа юм.

Америкийн ЭМЯ-ны хариуцлагатай ажилтан 2019 оны 10 болон 11-р сард тус улсад уушигны хатгалгаа, ханиадны хурц хүндрэлээс нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийхэд ковид-19-ын шинж тэмдэг гарч ирсэн гэж яагаад хэлсэн бэ. Үүнээс улбаалаад БНХАУ-ын Гадаад яамны ажилтан 2019 оны 10-р сард Ухань хотод зохиогдсон “Дэлхийн арми“ тоглолтонд оролцсон америк цэргүүд энэ тахалыг зориуд авчирч тараасан гэж мэдэгдсэнээр хоёр их гүрний хооронд дипломат дайн дэгдээд байгаа билээ. Эрүүл мэндийн дипломат дайн гэх үү.
Сүүлийн үед энэхүү өвчин нь хүнийг хөгшин залуу, архаг өвчин зэргээр ялгаварлан хүндэрч үхэлд хүргэх болсон нь олон судлаачдын гайхлыг төрүүлж эхэлсэн байна. Байгалиас дэгдсэн өвчин бол ингэж хүмүүсийг архаг хууч өвчин, өндөр насаар нь эрэмбэлэн ялгаж зааглан ангилж халдварлана гэж хэзээ ч байхгүй.

Тэгэхээр тусгай лабораторид зориуд томоохон корпораци ч юмуу эсвэл засгийн газрын захиалгаар л нийгэмд хэрэгцээ багатай, харин ч зардал их гаргадаг өндөр настан, архаг хууч өвтэй хүмүүсийг ялган шүүрдэж устгах зорилгоор бүтээж байсан биологийн төрлийн зэвсэг ерөндөг нь гараагүй байхад санаандгүй алдагдсан, эсвэл зориуд хэрэглэсэн байж болох талтай гэсэн хардлага улам бүр зузаарсаар л байна.
Дэлхийд тэтгэвэр авдаг, өвчин хуучны улмаас группэд орсон зэрэг төрөөс тэтгэмж татаасаар амьдардаг хүмүүсийн тоо бараг гурван тэрбум хол гарна. Тийм хүмүүсийг ангилаад цөөлчихвөл эдийн засагт хэмнэлттэй гэсэн юм биш биз. Үнэхээр ч хүнийг хөгшин залуу, өвчтэй эрүүлээр нь ялгаварлан үхэлд хүргэдэг ийм ухаалаг тахал хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш нэг ч удаа гараагүй билээ.

Энэ тахалын нэг аюултай шинж нь ковид туссан ч бараг өвдөхгүй байгаа хүүхдүүд вирусын тээгч болон хувирч өндөр настан, өвөө эмээ, болон өөр бусад хүмүүст тараасаар байгаа аж. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэдэг шиг нас өвчнөөр ялгаварлан гадуурхаж үхэлд хүргэдэг ийм нэг сонин тахал дэлхийн бараг бүх улс оронд халдварлан тархаснаар араасаа арьс өнгөний үзлийг хүртэл давхар дагуулж Америк, Англи зэрэг улсад Ази царайтай хүмүүсийн биенд халдан зодож гэмтээгээд эхэлсэн аж.

Энэ өвчнийг хэн юунаас болж тараав гэдэг асуудал маш нууц үлдэх нь ойлгомжтой ч үүний цаана Ковид-19-өөс ч илүү хөнөөлтэй, туссан ямар ч насны хүн дархлаа үл хамааран хэдхэн хоногийн дотор шууд үхдэг, халдвар нь илүү хурдтай тархдаг өөр төрлийн биологийн зэвсэг бүтээх боломж эрх мэдэл, мөнгөтэй улс орнуудын гарт бүрэн орчихсон гэдэг нь тодорхой харагдаж байна даа.

Сэтгэгдэл
Уншиж байна...