Д.Гантулгад холбогдох хэрэг прокурорт шилжжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 

Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн намар шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хоёр хоногийн өмнө дахин прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт хохирогч гэх Ч.Наранзаяагийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсанаар прокурорт шилжсэн юм байна. Ийнхүү урт хугацаа улиран шалгасан нь өөр шалтгаантай байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хүчингийн хэргийг шалгаж байх хугацаанд гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогдсон байж болзошгүй аж.

Эх сурвалж:
http://www.bolod.mn/News/214045.html

Сэтгэгдэл
Уншиж байна...