ФИЛИППИНД 11 ХҮН ДАРСАНД ХОРДОЖ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Филиппин улсад өнгөрсөн долоо хоногийн 19-нөөс 22-ны хооронд наргил самрын дарс буюу кокосны дарс ууснаас 11 хүн амь насаа алдаж, 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар орон нутгийн Эрүүл мэндийн албанаас мэдэгджээ.

Манила хотын өмнөд хэсэгт байдаг Лагуна, Кесон мужуудад голдуу дарсанд хордсон тохиолдлууд бүртгэгджээ. Эдгээр хүмүүс тухайн мужуудад түгээмэл байдаг баяр ёслолоор өргөн хэрэглэдэг кокосны дарсыг ууж хэрэглэсэн байв. Даваа гаригт хордлого авсан хүмүүсээс цусны шинжилгээ авч, дарсны үлдэгдлээс авсан дээжийг шинжилж үзээд тухайн дарснаас хордсон болохыг нь тогтоосон байна.

Хордсон хүмүүсийн зарим нь чөлөөт цагаараа төрсөн өдрийн баяр тэмдэглэх зэргээр дарснаас уусан байж. Харин зарим хүмүүс Зул сарын баярыг тохиолдуулан бэлгэнд авсан дарснаасаа ууж хордсон байна.

Зохицуулалтгүй үйлдвэрлэлт, борлуулалт нь Филиппин улсад асуудал дагуулсаар ирсэн. Түүнчлэн энэхүү дарсанд аюултай нэмэгдлүүдийг нэмж, хууль бусаар үйлдвэрлэх явдал түгээмэл байдаг байна. Ийм учраас гар аргын үйлдвэрлэлтэнд хяналт, зохицуулалт тавих нь чухал байгааг албаныхан хэллээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...