Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ ХОЁР ХҮҮХДЭЭ ЖАВХЛАН БАЯСГАЛАН ГЭЖ НЭРЛЭЖЭЭ

Нийтийн дуучдын дунд учиртай гурван толгой гэж нэрийддэг гурван дуучин бий.

Тодруулбал, дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвын хайр сэтгэлийн гурвалжин холбоос ээдрээт амьдралын асуудал аль хэдийнээ нэг тийшээ болж цэгцэрсэн байна.

Хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж байгаа Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр саяхан хоёр дахь охиноо өлгийдөж авсан билээ.

Тэд анхны хүүдээ Б.Жавхлан гэж нэр хайрласан бол хоёр дахь охиноо Б.Баясгалан гэж нэрлэжээ.

Ийнхүү нэгэн цагт нийтийн дууны ханхүү, хатан явсан С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын нэрсийг хүүхдүүддээ хайрласан нь цаанаа учир жанцантай л байх. Ямартаа ч хосууд бүл нэмээд удаагүй байж дараагийн уран бүтээлдээ эрчимтэй орж “Хайрлая” гэсэн шинэ цомгоо гаргаад амжжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл
Уншиж байна...