Н.ЛҮНДЭНДОРЖИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУССАН Ч АЖЛАА ХИЙСЭЭР БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дууссан билээ.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тэрбээр өнөөдөр ажлаа хийж байна. Олон нийтийн хэрэгслээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан байхад ажилласаар байна гэсэн шүүмжлэл гараад байгаа юм.

Тэгвэл энэ мэдээлэлд Н.Лүндэндорж дарга дараах тайлбарыг хийлээ. 

Тэрбээр “Шүүхийн захиргааны тухай хуулинд ШЕЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил  байна гэж заасан байдаг. Миний гурван жилийн хугацаа бол өнгөрсөн тавдугаар сарын 25-нд дуусгавар болсон.

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч ШЕЗ-ийн гишүүдийг томилж, чөлөөлдөг. Одоогоор намайг чөлөөлөөгүй байна. Тэгэхээр би “Миний бүрэн эрхийн хугацаа дуусчихсан” гээд энэ ажлыг хаяад явчихаж болохгүй байна. Дараагийн дарга томилогдтол төрийн ажлаа хийнэ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл
Уншиж байна...