Замын-Үүд боомтод иргэд, аж ахуй нэгжийн ачаа бараа бөөгнөрч байгаа асуудал нь албан тушаалтнуудын ашиг сонирхлын асуудалтай холбоотойг Засгийн газраас мэдэгдэж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Замын-Үүдэд ажиллаж байна.
Албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаярыг баривчиллаа. Мөн уг асуудлаар зургаан албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Эх сурвалжаас Н.Лхамаа