Л.Оюун-Эрдэнэ: Нүүрний хувиралгүй худлаа яриад байгаа энэ ах нараас Монголын төрийг цэвэрлэх юмсан гэж боддог

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Асуудал гарсан бол хариуцлагын хувьд яригдах ёстой. Жагсаалын хувьд АН-ын аппарат байна лээ. Чулуунбилэг явж байна лээ, тэр хэрэг эрхлэхийнхэн дарга явж байна лээ. Тэдгээрийг жаахан ялгаж салгах хэрэгтэй. ГХЯ-тай холбоотой асуудал гэхэд анх тэр хүн хэзээ томилогдсон бэ? хөөхөөр их сонин асуудал гарч ирж байгаа юм. 1.2 сая доллар ч билүү евро гээд байгаа тэр асуудлыг хөөгөөд үзэхлээр Эрдэнэбулганы л асуудал. Өөрсдийнхөн хийсэн замбараагүй авилгалыг цэгцлэх гэж л явж байна. Юм бутарч дэлбэрч гарч ирж байгаад миний хувьд баяртай байгаа. Цаашдаа утгагүй болсон зүйлүүд цэгцрэх ёстой гэж бодож байна. 

Дипломатуудын асуудал бол Ц.Элбэгдорж гэдэг нөхрийн хийсэн ажил. Шүүх өнөөдөр хүнд байдалд орлоо. МУИС-ын хэдэн багш нарыг тавьж, нөгөө хэддээ авилгал өгч хамтдаа нүүрсний наймаа руу орсоноос л болсон. Одоо тэгээд юунд нялзаах гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуугаачдээ. Энэ бол ямар нэгэн байдлаар бурууг хаацаалж байгаа зүйл биш. 

Тодорхой шат шатандаа хариуцлага тооцогдоод явах ёстой. АН-ын хувьд эдийн засаг сэргээе “Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувийг цэгцлээч гэдэг ЛООЦОН барих эрхгүй. Тэгвэл Эрдэнэбат, Эрдэнэ хоёр шоронд орох ёстой. Зүгээр шууд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад яваач. Миний бухимдаад яваад байгаа зүйл ард түмнийг цагаан цаас гэж боддогоо болиоч.

Цагаан дээр хараар бичигдсэн юман дээр нүүрээ 100 хувь солиод ямарч нүүрний хувиралгүй худлаа яриад байгаа энэ ах нараас Монголын төрийг цэвэрлэх юмсан гэж боддог.

Сэтгэгдэл
Уншиж байна...