Мэрилендэд COVID-19-ийн эсрэг вакцин тариулаад 400 мянган доллар хүртэх боломжтой

“COVID-19-ийн эсрэг вакцин тариулсан Мэриленд мужийн оршин суугчид сугалаанаас 40-400 мянган доллар хожих боломжтой” хэмээн тус мужийн засаг дарга Харри Хоган мэдэгдэв. “Тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 3-нд өдөр бүр 40 мянган долларын шагналтай бол долдугаар сарын 4-нд (АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр) сүүлчийн сугалаа болж, вакцин тариулсан нэг хүнд 400 мянган долларын шагнал гардуулна” гэж засаг даргын вэбсайтад бичжээ.
АНУ-ын Эрүүл мэндийн яам вакцинд хамрагдсан 18-аас дээших насныханд дугаар олгох ба азтанг тодруулах аж. Үүнээс өмнө Нью-Йорк, Охайо мужийн захирагч нар коронавирусийн эсрэг вакцин тариулах сугалааг эхлүүлэх гэж буйгаа зарласан билээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...