ОХУ КОВИД-19 ХАЛДВАРЫН БҮХ МУТАЦИАС ХАМГААЛАХ ВАКЦИН ТУРШИЖ БАЙНА

ОХУ-ын Эмнэлгийн болон биологийн Агентлаг (ХЭБА-ФМБА) коронавирусийн халдварын эсрэг одоогийн гарч байгаа вакцинуудаас эрс өөр вакцины эмнэлзүйн урьдчилсан туршилт хийгдэж байгаа талаар мэдээллээ.

Уг шинэ вакцин нь эсийн төвшинд дархлаа үүсгэх бөгөөд арав гаруй жилээр эсийн санамжид дархлааг тогтоох юм байна. Түүнчлэн шинэ вакцин коронавирусийн бүхий л мутациас хамгаалах аж.

Агентлагийн орлогч дарга Татьяна Яковлева “Энэ вакцин нь бусдаас огт өөр, бидний хүлээлт болсон вакцин юм. Өнөөдрийн вакцинууд зургаан сараас хэтрэхгүй буюу уургийн гумораль дархлалыг үүсгэдэг. Гэтэл SARS-2 нь мутацид орон шинэ уургуудыг бий болгодог. Харин бидний бүтээж буй вакцин нь эсийн дархлааг буюу консерватив уурагт чиглүүлэгдсэн.  Вирусийн ямар ч мутаци гарсан энэ вакцин биднийг коронавирусээс хамгаална” хэмээн ярьжээ.

Агентлаг одоогоор вакциныхаа үр дүнг ил гаргаагүй байгаа бөгөөд бүр нэр өгөөгүй байгаа ч сайн чанартай болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Клиникийн эмнэлзүйн туршилт ирэх долоодугаар сард эхлэх юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...