Колумбид цэргийн ангийн нутаг дэвсгэр дээр хүчтэй дэлбэрэлт боллоо

Колумбийн зүүн хойд хэсэгт орших цэргийн ангийн нутаг дэвсгэр дээр хүчтэй дэлбэрэлт болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлжээ. “Кукута дахь цэргийн 30-р ангид хүчтэй дэлбэрэлт боллоо гэсэн мэдээлэл байна. Хэд хэдэн цэрэг шархадсан байж болзошгүй” хэмээн тэдгээрт онцолсон аж. Юутай ч урьдчилсан мэдээллээр таван цэрэг шархадсан бололтой. Түүнчлэн цэргийн анги руу түргэн тусламжийн тэрэгнүүд л нэвтэрч байгаа гэнэ.

Сэтгэгдэл
Уншиж байна...