ХҮҮХДИЙН 100 МЯНГЫГ ОН ДУУСТАЛ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж зарим чухал асуудлаар шийдвэр гаргасныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

  • Эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.
  • Хүүхдийн тэтгэмж буюу 100 мянган төгрөгийг 2021 оны 12-р сарын 31-нийг дуустал олгоно.
  • Айл өрхийн цахилгаан дулаан, цэвэр бохир ус, хог хаягдлын хураамжийг мөн  2021 оны 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэн Төрөөс олгоно.

Эдгээр асуудлуудыг тусгасан Төсвийн тодотголыг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.

Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар Баяр наадамтай холбогдуулан долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ны өдөр рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр наадмын өдрүүдэд нийтдээ 9-10 хоног бүх нийтээрээ амрах юм байна.

Энэ үеэр олон нийтийг хотод бус цэвэрт агаарт зуслан дээрээ байхыг Засгийн газрын зүгээс уриалж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтралыг бууруулах, иргэд гэр бүлээрээ хотоос гарч амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...